Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын политехник коллеж”-ийн үйл ажиллагаатай танилцав

0
425

Барила, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, Алтан гадас одонт, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны мэргэжлийн сургууль болох Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн эрдэмтэн багш, удирдлагууд, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, үг хэллээ.

IMG_3550IMG_3566Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ тэрээр “Монгол улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Иймээс ч миний бие барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ууган сургуулийг зориуд сонгон зочилж байна. Монголын барилгачид олон улсын түвшинд нийцэхүйц, ямар ч нарийн төвөгтэй, инженерийн болон барилга архитектурын шийдлийг гаргаж, улсын нүүр царай, хөгжил цэцэглэлт болсон хот байгуулалтын салбар хөгжсөөр байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай уялдан барилга, хот байгуулалт, газар болон геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжуудыг нийгмийн бодит хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгохын зэрэгцээ нийслэл, аймаг, төв, орон нутаг,  хот суурин газрын хүн амын нягтрал, суурьшил, дэд бүтэц, үйлдвэржилт, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг шаардлагуудтай уялдан хот байгуулалтын  ерөнхий төлөвлөгөөг оновчтой болгох, нэгэнт бий болсон барилга байгууламжуудын засвар үйлчилгээ, өнгө үзэмж, бат бэх байдлыг сайжруулж, утасгүй интернэтийн орчин талбайг тэлэх, архитектур, уран сайхан, ампирийн шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх гэх мэт иргэдийн ая тухтай, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс, талбайг өргөтгөн тэлэх, шинэ суурин газрыг төлөвлөх, барьж байгуулах шаардлага барилгын салбарынхны өнөөгийн зорилт болж байна. Ингээд нийт багш, ажилтан, барилгын чиглэлээр бэлтгэгдэж буй оюутан суралцагчид Та бүхэндээ хөдөлмөр бүтээлийн шинэ амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.

IMG_3739IMG_3624Түүнчлэн сургуулийн удирдлагууд, эрдэтмэн багш нар, оюутнуудын төлөөлөл сургалтын нөхцөл байдлын талаархи үйл ажиллагаагаа танилцуулан, сургалтын программ, техник технологи, шинжлэх ухааны хамгийн оновчтой шийдлүүдийн хүрээнд ХБНГУ-ын шинжлэх ухаан, технологийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлдэг тухайгаа онцгойлон  ярьсан юм.

IMG_3607IMG_3588IMG_3550IMG_3581Тус коллеж нь цахилгааны техникч, сантехникийн техникч, иргэний барилгын техникч,  барилгын угсралтын техникч, геодезийн техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилгын материалын үйлдвэрийн техник технологич гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг юм байна.