ТЕНДЕРИЙН УРИЛГА | БХБЯ-А18/XII.1.26.06

0
169

Огноо: 2018-02-28

Тендер хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-03-30

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн гол магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил /Говьсүмбэр, Сүмбэр /

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А18/XII.1.26.06

Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос : 2 Аймгийн төвийн гол магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум/-ын  ажлыг гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100.000 төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавх болон техникийн чадавх, туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: –Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй, ижил төстэй ажлыг хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх:

2.2.4. Дулаан болон ус хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 2%-иас багагүй хэмжээний үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх олгохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө

Харилцах утас: 76003333 (1160,  1161)