ТЕНДЕРИЙН УРИЛГА (A1.1)

0
1426

Огноо:                              2018 оны 2-р сарын 23

Зээлийн дугаар ба нэр: L3388-MON: Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл

Гэрээний дугаар ба нэр:            A1.1: “Архангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ” –ний ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2018 оны 03-р сарын 26–ны өдөр, 15:00. Улаанбаатарын цагаар

  1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас L3388-MON: Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
  1. Барилга, Хот Байгуулалтын Яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ (цаашид “ажил” гэх)-ний ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Туршлагын үндсэн шалгуур
  1. Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлага

Сүүлийн 5 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4,600,000,000.0 (дөрвөн тэрбум зургаан зуун сая) төгрөгөөс доошгүй байх. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи болон бусад шинжид үндэслэн тодорхойлно.

  1. Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага
i)      400м3-с багагүй шингэн хадгалах даралтат бетон савны цутгалт хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;
ii)     ТББ-ийн 6-р бүлэгт заасан тоног төхөөрөмжтэй ижил төстэй цэвэрлэх байгууламжийн сараалж, агааржуулах машин, диффузер, фильтр пресс, өргөлтийн насос, хаалт-арматур гэх мэт тоног төхөөрөмж угсарч, ашиглалтад өгсөн туршлагатай байх;
  • Санхүүгийн шаардлага
  1. Санхүүгийн үзүүлэлт

Сүүлийн 5 жилийн (2013, 2014, 2015, 2016, 2017 он)  тендерт оролцогчийн санхүүгийн чадавхийн одоогийн байдлыг харуулах, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан эсхүл тендерт оролцогчийн харъяалагдах орны хуулиар аудитаар баталгаажуулахыг шаардаагүй бол захиалагчийн зөвшөөрөх бусад хэлбэрийн санхүүгийн тайланг ирүүлнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.

  1. Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 5 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 4,600,000,000.0  (дөрвөн тэрбум зургаан зуун сая) төгрөг байна.

  1. Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага

Тендерт оролцогч нь дараах дүнгийн нийлбэрээс багагүй түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Үүнд:

  1. Тухайн гэрээнд шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгө: (дөрвөн тэрбум зургаан зуун сая 4,600,000,000) төгрөг;
  2. Одоо хэрэгжиж байгаа гэрээний үүргүүдэд сард шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгийн хэмжээг САНХ-4 маягтын дагуу тооцсон дүн.
  1. Шүүхийн зарга маргаан

Тендерт оролцогчийн оролцсон бүх зарга, арбитрын маргаан хэрэв байгаа бол эцэслэн шийдвэрлэгдсэн байх бөгөөд нийт дүн нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байна. Цэвэр хөрөнгийг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно.

  • Шаардлагатай тусгай зөвшөөрлийн дугаар ба нэр

2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл);

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

2.2.3  Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт;

2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт буюу үүнтэй дүйцэх тусгай зөвшөөрөл байж болно;

2.3.1. Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил;

Эрчим хүчний чиглэлээр авсан тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр:

03.2.01.  0.4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, завсар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ;

03.3.1.  0.7-16.0 кгх/см2 даралттай зуухны угсралт, завсар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

L3388-MON: Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төслийн удирдах нэгжийн байр

Хийморь цогцолбор, 4/6-р байр C тоот
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо
Шуудангийн индекс 15170
Улаанбаатар хот
Монгол Улс
Утас: 310916/310932
Факс: 310916
Цахим шуудан: g0204@pmu.mn
Харилцах албан тушаалтан: Б.Оюун, Төслийн зохицуулагч
  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
  • 1: “Архангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ” –ний ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 500,000 /таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлнө.

Хүлээн авагч: Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл –нэмэлт санхүүжилт L3388-MON:

Төслийн харилцах дансны мэдээлэл

Харилцагч банк: Төрийн банк
Банкны хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, I хороо, Бага тойруу 7/1
Дансны дугаар: 106 0000 44611 /USD/
SWIFT code: STBMMNUB
Дамжуулагч банкны мэдээлэл:
Name: China Construction Bank, New York branch
Address: 1095 Avenue of the Americas 33rd floor, New York, NY 10036
SWIFT code: pcbcus33
Account No: 675201295560

Хэрэв тендерийн баримт бичгийг сонирхсон этгээдэд шуудангаар хүлээн авах хүсэлтэй бол дотоодын шуудангийн үйлчилгээнд US$ 30 ба гадаад улс руу илгээхэд US$ 150 –тай тэнцэх нэмэлт хураамж төлнө. Шуудангаар илгээх тохиолдолд илгээмж алдагдах болон хугацаа хоцорч хүргэгдэхтэй холбоотой аливаа хариуцлагыг Захиалагч хүлээхгүй.

  1. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.
  1. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.