ТАХИА ЖИЛИЙН “ШИЛДЭГ БАРИЛГА” ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

0
3532

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны “Шилдэг барилга” шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа жил бүрийн сар шинийн өмнө явагддаг бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, МХБХТанхимын тэргүүн М.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон.

283410251644758952305934277828672oЭнэ удаагийн Гал Тахиа жилийн шилдэг барилга шалгаруулалтад манай хот байгуулалт, барилгын салбарын шилдэг компаниуд оролцож байгаа бөгөөд шилдэг хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, архитектор, хот төлөвлөгч, барилгын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар шингэсэн олон сайхан барилга байгууламжууд өрсөлдсөнөөс шилдгээр шалгарсан 12 барилгын хөрөнгө оруулагчдад “ТАХИА ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА” өргөмжлөл гардан авсан юм.

284079031644755758972920999365833oМөн нийслэл хот, аймаг орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн их бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулагчид оролцсон.

2841784316447586156393011337638739oШилдэг барилга шалгаруулалтад иргэний болон үйлдвэрийн барилгын төрөлд багтах барилгын материал, эрчим хүчний үйлдвэрийн барилга болон банк санхүүгийн төв, аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, бизнесийн төв, оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтын барилга байгууламжууд багтсан байна.

2834072816447593823058911936589616oШилдэг барилга шалгаруулалтын хүрээнд хот төлөвлөлтийн оновчтой шийдэл, архитектур, дизайн, экстерьер интерьерийн болон зураг төслийн инженерийн тооцоолол, шилдэг шийдлүүд, тэргүүний технологи Ноу-Хауг нутагшуулан хэрэгжүүлсэн байна.

2834331816447586823059611775458oМонгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж нийслэл хот, аймаг орон нутгийн өнгө төрхийг чимсэн шилдэг барилгуудаа шалгаруулж, өргөмжлөл гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд дараах 12 барилгыг Гал Тахиа жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар өргөмжлөв.

Шилдгийн шилдэг барилгаар:

  1. “ХААН Банк”-ны “KHAN BANK TOWER” оффисын цогцолбор

Шилдэг барилгаар:

  1. “Оюуны ундраа пропертиз” компанийн “ZAISAN HILL COMPLEX” барилга
  2. “Азиа Пасифик Ланд” ХХК-ийн “OLYMPIC RESIDENCE” барилга
  3. “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-ийн “CITY TOWER” барилга
  4. “Хос бар” ХХК-ийн “ЧИНГИС ЦАМХАГ” барилга
  5. “Эрэл” ХХК-ийн “CHOIJIN SUITES” барилга
  6. “Эрэл” ХХК-ийн “Барилга Үйлдвэрлэх Комбинат”-ын барилга
  7. “Макс Өргөө” ХХК-ийн “220K RESIDENCE” орон сууцны барилга
  8. “Эрдэнэт үйлдвэр” Дулааны Цахилгаан Станцын барилга
  9. “Тайгам Алтай” ХХК-ийн“ОЛИМП ХОТХОН”
  10. “Химон Констракшн” ХХК-ийн  “SUNSHINE VILLAGE” хотхон
  11. “Эм Жэй Эм” ХХК-ий “ХОЙМОР” оффисын барилга