БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

0
4005

2017 оны 12 сарын 20 өдөр                        Дугаар 209                          Улаанбаатар хот

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг

олгох дүрмийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2[1] дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13[2] дахь заалт, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1[3] дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. 1. Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэргэжилтний үйл ажиллагааны мэргэшлийн зэргийн хүрээний дүйцүүлсэн зохицуулалтыг 1 дүгээр, мэргэшлийн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсон мэргэжилтнүүдийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1. Барилгын салбарын зэрэгтэй мэргэжилтнүүдийн жагсаалтыг гаргаж, нийтэд мэдээлж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /У.Отгонбаяр/, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.
  1. Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын сургалтын чиглэл, хөтөлбөрт судалгаа, шинжилгээ хийж, санал боловсруулан 2018 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

 

САЙД                                                  Х.БАДЕЛХАН

Тушаалын хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.