ЗАРЛАЛ

0
929

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 311 дүгээр тогтоолын 4 дэх заалтад тусгагдсан “ Одоо ашиглагдаж байгаа төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лаг буюу аюултай хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг арилгах талаар санал боловсруулж шийдвэрлэх”-ээр 2017 оны 12 дугаар сарын 14, 15-ний өдрүүдийн 15.00 цагаас уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сонирхсон хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд танилцуулга илтгэл бэлдэж оролцохыг урьж байна.

Оролцох байгууллага, хувь хүмүүс 2017 оны 12 дугаар сарын 6-ны дотор batchimeg@mcud.gov.mn цахим шуудангаар холбоо барьж, материалаа ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 76003333-1160

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ