АТГ, БХБЯ, Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа

0
283

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-ын дэргэдэх  Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд  яам, агентлаг, нийслэл, дүүргүүд болон орон нутаг дахь төрийн байгууллагуудад  ажиллаж эхэлсэн билээ. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яаманд ажиллах тус дэд зөвлөлийн гишүүд өнөөдөр /2017.12.1/ хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Хамтран ажиллах гурвалсан гэрээнд Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, АТГ-ыг төлөөлж Хяналт шалгалт, дүн шинжилгээний Албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх,  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн дэд зөвлөлийн төлөөлөл  В.Чимидсүрэн, В.Мөнгөнцэцэг, С.Энхбадрал нар гарын үсэг зурсан юм.

IMG_0432Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн Сайд, АТГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаартай   хамтарсан тушаалаар Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталсан байдаг. Журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулалтаар сонгосон байдаг. Дэд зөвлөлийн  гишүүн тус бүр  БХБЯ дээр ажиллах хугацаандаа гурван чиглэлээр хяналт тавьж ажиллана. Үүнд:

-АТГ-ын төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгч ажиллах юм.

– Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих;

– · Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих гэсэн гурван чиглэлээр ажиллана.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн энэ талаар “БХБЯ, хамт олон Олон нийтийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ