Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн танилцуулга

0
1202

Барилга, хот байгуулалтын яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн туслалцаагаар хэрэгжүүлж байгаа ”Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат” төслийн хүрээнд 2015 онд Монгол Улсын Их хурлаас баталсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийг сурталчлах зорилгоор иргэд, олон нийтэд зориулсан 10 минут болон богино хувилбар болох 5 минутын  видео танилцуулга, гарын авлагыг англи, монгол хэлээр боловсруулан танилцуулж байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн монгол хэл дээрх танилцуулгыг ЭНД-с, англи хэл дээрх танилцуулгыг ЭНД-с тус тус татаж үзнэ үү.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ