ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

0
982

2017 оны 09 дүгээр сарын 27

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт дахь XI.1.48 дугаартай “Нийслэл, аймгийн төвийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ /нийслэл, 21 аймаг/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Шинэ суурьшлын бүс, гэр хороололд цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Ховд, Жаргалант/” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Ховд аймгийн Жаргалант сумын шинэ суурьшлын бүс, гэр хороололд цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэнэ.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
  • Байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  • Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн аудитаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

5.      Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4-р давхар, 407 тоот өрөө Утас: 11-326369