ТЕНДЕРИЙН УРИЛГА

0
1276

Огноо : 2017-06-20

Тендер шалгаруулалтын нэр:

-Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвлөрсөн зуухны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯА-2017/009

-Барилга, хот байгуулалтын яам  эрх бүхий тендерт оролцогчдоос “Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвийн төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг”  гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

-Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

-Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.

-Тендерийн хамт 15 000 000 /Арван таван сая/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерын баталгаа ирүүлнэ.

-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн сүүлийн 3 жилийн /2014, 2015, 2016 он / дундаж нь:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувь буюу түүнээс дээш байх

  1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  1. Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: /2014, 2015, 2016 онууд/

Сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь нэг удаа нийт төсөвт өртгийн 60 хувиас доошгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байна.

  1. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3жил /2014, 2015, 2016он/
  1.  Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “шаардлагатай”

Барилга хот байгуулалтын яамны :

  • 1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
  • 2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • 2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Эрчим хүчний яамны

  • 1.1 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ
  • 3.2 0.7-40.0 кгх/см2 даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ

-Гадаадын этгээд тендерт оролцох: /эрхгүй/

-Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/

Нийлүүлэх бараа болон холбогдох үйлчилгээ нь дор дурьдсан шаардлагад нийцсэн байна.

  • Утааны хийн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх
  • Галын болон аюулгүй ажиллагааны холбогдох дүгнэлтийг гаргуулсан байх
  • Ашиглалт болон цахилгаан хэрэглээний талаар дүгнэлттэй байх
  • Баталгаат хугацаа 3 жилээс доошгүй
  • Ашиглалт болон аюулгүй ажиллагааны заавартай байх
  • Ашиглалтад хүлээлгэн өгөхөд сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөртэй байх

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут – аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Барилга, Хот Байгуулалтын  Яам, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн Газрын 12 дугаар байр, 3-р давхар 319б тоот. Утас:51-261426