БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

0
682

2017 оны 04 сарын 10 өдөр                Дугаар: 68                         Улаанбаатар хот

Эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга

хэмжээний жагсаалтыг шинэчлэн батлах тухай

        Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 2 болон 4 дүгээр хавсралтын Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

  1. Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хууль болон “Жагсаалт батлах тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 63 дугаар тушаалаар батлагдсан төсөл, арга хэмжээнээс аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх нийт 27 төсөл, арга хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
  1. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу шуурхай зохион байгуулж, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, ашиглалтын байгууллагыг томилон хэрэгжилтийг хангуулж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
  1. Хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллахыг Бодлого, төлөвлөлтийн газар /Л.Батжаргал/, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/, Санхүүгийн хэлтэс /Д. Баярсайхан/-т тус тус даалгасугай.
  1. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
  1. Энэ тушаалыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд болон аймаг Нийслэлийн Засаг дарга нарын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар 2017 онд байгуулсан гэрээний хавсралтад тооцсугай.
  1. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 Г.МӨНХБАЯР

Тушаалын хавсралтыг ЭНД дарж үзнэ үү.