Шинэчлэн боловсруулсан газар хөдлөлийн бичил мужлалын зургийн танилцуулга

0
5230

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10 000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх ажлыг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Одон орон геофизикийн хүрээлэн 2012 оноос эхлэн гүйцэтгэж 2014 онд дуусгасан. Хамрах хүрээний хувьд Улаанбаатар хотын төв , гэр хорооллууд- 57’435 га, Налайх дүүрэг– 8212 га, Багануур дүүрэг- 6469 га, Багахангай дүүрэг– 3833 га, Эмээлт -3079 га талбайг хамарсан бичил мужлалын зураг боловсруулан гаргасан.

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10 000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх ажлын товч танилцуулгыг ЭНД дарж татаж авна уу.

Энэхүү мэдээлэлтэй холбоотой тушаал, шийдвэрийг доорх холбоосоор орж үзнэ үү.

Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм батлах тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар тушаал.(БНбД 22-14-16)

Газар хөдлөлийн бичил мужлалын зураг батлах тухай Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/201 дугаар тушаал.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР