“УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРАХ ЗӨВЛӨМЖ

0
1373
  1. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулах;
  • Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах,
  • Ус хангамжийн норм дүрэм, стандартыг өөрийн орны онцлогт тохируулан, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах.

 2. Найдвартай, стандартын шаардлагад нийцсэн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Гадаргын усыг хуримтлуулах замаар хүн амын ус хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд гадаргын усыг ашиглах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Усны нөөц, эх үүсвэрийг хамгаалж, эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг тогтоох, хомсдолоос сэргийлэх,
  • Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, усыг хэмнэлттэй зарцуулах хэвшлийг бий болгох,
  1. Шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр
  • Инженерийн хангамжийн шугам сүлжээг хонгилын системээр төлөвлөж барих,
  • Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний насжилтийг уртасгах, шинэчлэх, засварлах ажилд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,
  • Шинээр төлөвлөж байгаа орон сууцны хорооллын унд-ахуйн хэрэглээний цэвэр усыг тусад нь төлөвлөх, гарсан бохир усыг цэвэршүүлэн ариутгах татуургын систем, ногоон байгууламжийн усалгаанд ашиглах боломжит технологийг судлан, нэвтрүүлэх.
  • Салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, гадаад, дотоодод мэргэшүүлэх, орон нутагт мэргэжилтэй боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлөөр хангах.

2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20

УЛААНБААТАР ХОТ