МЭДЭЭ

0
874

 

“УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,                           ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” хэлэлцүүлгийн талаар.            

2017.03.20.

       Тус яамнаас “УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” хэлэлцүүлгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь  “ХАЯГДАЛ УС, НӨӨЦ БАЯЛАГ” сэдэвт дэлхийн усны өдрийг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлууд, эх үүсвэрийн нөөц, ус хэрэглээнд газрын доорхи болон гадаргын усыг ашиглах хэрэгцээ, шаардлага зэрэг асуудлуудыг  хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Туул голын сав газрын захиргаа, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Ус сувгийг удирдах газар, Цэнгэг усны хүрээлэн, Монголын геологийн судалгааны төв, Монголын Усны академи зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 70 гаруй мэргэжилтнүүд, эрдэмтэн багш нар оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэн, зөвлөмж гаргалаа.

Өнгөрсөн хугацаанд тус яамнаас аймаг бүрд 1000 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээ барих, “Сумын төвийн шинэчлэл” төсөл, Улаанбаатар хотод “Яармаг”, “Буянт-Ухаа”, “Баянголын ам” зэрэг орон сууцны 17 иж бүрэн хорооллын эхний ээлжийн барилгажилтын ажлыг инженерийн дэд бүтцийн хамт барьж байгуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн дэд бүтэц барих, хот суурин газрын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилласан.

Түүнчлэн Азийн Хөгжлийн банк, БНФранц, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн банкны санхүүжилтээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Дэд бүтэц төсөл”, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл,  “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжлийн төсөл”, “Дархан хотын бохир усны менежментийн төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 2016 оны байдлаар нийт хүн амын 80,6 хувь нь стандартын шаардлагад нийцсэн ундны усаар, 41,1 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдсан байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрөөс нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж, батлуулах, Гадаргын усыг хуримтлуулах замаар хүн амын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолцор”, “Тайшир Алтай” зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж, инженерийн дэд бүтэц барих, дэд бүтцийн шугам сүлжээг хонгилын системээр төлөвлөж барих зэрэг зорилтуудыг тусган хэрэгжүүлэн ажиллаж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

“УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” хэлэлцүүлгийн илтгэлүүд

Сэдэв: Хот, суурины ус хангамжийн өнөөгийн байдал, төрөөс баримтлах бодлого Илтгэгч : О.Лхагвацэдэн

БХБЯ-ны НААБХЗГазрын дарга

Сэдэв: Улаанбаатар хотын ус хангамжийн хөгжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудлууд Илтгэгч:      Ж.Батбаясгалан

Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан  орлогч

Сэдэв: Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв Илтгэгч:       Б.Цэрэнбалжид

УБ хотын ЗАА-ны ИБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Сэдэв: Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц, анхаарах асуудлууд Илтгэгч:    Доктор Д.Доржсүрэн

Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн дарга

Сэдэв: Туул голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон хөтөлбөрүүд, усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалт Илтгэгч:      П.Магсаржав

Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны ахлах мэргэжилтэн

Сэдэв: “Туул усан цогцолбор” төслийн танилцуулга Илтгэгч:     н.Онон

Престиж инженеринг ХХК-ийн гидротехникч инженер

Сэдэв: Улаанбаатар хотын унд, ахуйн ус хэрэглээний төлөв байдал Илтгэгч:      Э.Пүрэвжав

УХАТАҮйлчилгээг Зохицуулах Зөвлөлийн дарга

Сэдэв: Монгол Улс, АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулах хоёр дахь Компакт гэрээг боловсруулах хүрээнд МСК-д хүргүүлсэн төсөл хөтөлбөрийн саналын танилцуулга Илтгэгч:      Э.Содонтогос

Монгол Улсын Засгийн газар,  АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулах хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга

Сэдэв: Улаанбаатар хот орчмын газар доорхи усны ордууд, анхаарах асуудлууд Илтгэгч:      Д.Батжаргал

Монголын гидрогеологчдын холбоо

Сэдэв:Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрт гадаргын усыг ашиглах Илтгэгч:      Доктор Ц.Батдорж

“Монхидроконстракшн” ХХК-ийн захирал

Сэдэв:Цэвэрлэсэн бохир усыг эргүүлэн ашиглах хууль эрх зүйн орчин Илтгэгч:    Л.Эрдэнэбулган

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн

Сэдэв: Усны салбарын боловсон хүчин, хүний нөөцийн асуудал Илтгэгч:    Доктор С.Чулуунхуяг  Монголын Усны академи