АТГ-аас томилсон ажлын хэсэг Барилга хот байгуулалтын яамнаас ажлаа эхэллээ

0
366

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын энэ сарын 9-нд “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу тус газраас яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагууд дээр ажлын хэсэг ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгийнхэн Барилга, хот байгуулалтын яамнаас ажлаа эхэлж, өнөөдрөөс АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж байна.

Удирдамжид заасан ажлын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах,  авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Уг ажлын хэсэг энэ сарын 13-21-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яаман дээр ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр тухайн байгууллагад хэрэгжиж байгаа үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч ажиллах болно.

СЭТГЭГДЭЛГҮЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ